П.Сайнзориг: Уран ярихаар хурга, ишиг ярьж айлгадгаас ангид байж, иргэдийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй /ВИДЕО/

П.Сайнзориг: Уран ярихаар хурга, ишиг ярьж айлгадгаас ангид байж, иргэдийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, "Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ асуудлыг ойлгож улс төрийн эр зориг гаргана гэдэг их чухал. Оюу толгой төслийн дараагаар Монголд ирж байгаа томоохон төсөл энэ болно. Төслийн багтаамжийн хувьд тийм том төсөл биш ч гэсэн ач холбогдлын хувьд маш чухал. Гадаад харилцаа, гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлнэ. Тэр тусмаа НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол Монгол Улсын хувьд тусгаар тогтнол аюулгүй байдалд маш том баталгаа болж өгнө. Гишүүд маань хоёр зүйлийг хольж яриад байна. Ураны хэлэлцээрийг хийж эхний ээлжинд шар нунтаг олборлож байж үүнийг экспортод гаргаж, дараагийн ээлжийн атомын цахилгаан станц барих ажил нэг шат ч гэсэн урашилна.

Бид одоо л шийдвэрээ гаргаж урагшлахгүй бол хоцрох гээд байна. АМНАТ-ыг тогтоож байгаатай холбогдуулан 34 хувь эзэмшихгүйгээр, Монгол Улс хөрөнгө оруулалт оруулахгүйгээр АМНАТ авч үр өгөөжийг нь хүртэх чиглэлийг баримтлах ёстой байх. Мөн олон нийтийг зөв мэдээллээр хангамаар байна. Тэгэхгүй бол иргэдийг их төөрөгдүүлж байна. Гадна дотны эрх ашиг ургаж, зарим нэг нь сүртэй лайв хийж, орон нутагт нь очиж иргэдийг дарамталж байна. Хурга ишиг, тугал ярьж айлгадгаас ангид байх ёстой. Зарчим барьж том гүрний хөрөнгө оруулалтыг авч урагшлах ёстой шүү" гэлээ. 

ВИДЕО: