Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг 2005 оноос олгож эхэлсэн билээ.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2024.10.30/ "Чингис хаан" одон хүртэх 18 дахь эрхмээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тодорсоныг зарласан юм. Одон гардуулах ёслол “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд болох юм. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн маргааш /2024.11.01/ Монголд буухаар төлөвлөжээ.