Эрчим хүчний үнийг нэмж, энэ салбарт реформ хийх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Эрчим хүчний үнийг нэмснээр олон бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж, инфляци үүсэх эрсдэл үүсээд байгаа юм. Иймд бид энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Төрөөс эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийг 100 хувь барьж, контролдож ирсэн. Үүний үр дүнд эрчим хүчний салбар хямралд орсон. Гэтэл Засгийн газраас үнийг чөлөөлөх шийдвэрийг сая гаргалаа. Хэзээ нэгэн цагт үнийг чөлөөлөх нь зөв. Үүнийг зарчмын хувьд дэмжинэ. Гэхдээ эрчим хүчний салбар тойрсон маш том төрийн бүтэц, өчнөөн уул уурхай, түүнийг дагасан авлигал, хулгай нэмэгдэнэ. Эрчим хүчний үнийг нэмснээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Иргэдийн орлого бага байхад төр өөрсдөө хэмнэж болох зүйлсээ хэмнээд эрчим хүчний салбараа цэгцлэх хэрэгтэй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: