Ураны төслийг намын бүлгүүд дэмжсэн бол маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ

Ураны төслийг намын бүлгүүд дэмжсэн бол маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ

УИХ яаралтай горимоор энэ долоо хоногт Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Францтай хамтарсан ураны төслийг хөдөлгөхийн тулд тус хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бэлдэх юм. Улмаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсгийнхний мэдээллийг өчигдөр /2024.10.28/ УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулахад бүлгийн гишүүд дэмжиж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцнэ гэх шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл маргааш /2024.10.29/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж ураны төслийг хэлэлцэх аж. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд тус төсөл нь нөлөөлөх эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна. Ураны төслийг Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод 34 жилийн хугацаанд тогтвортойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд бүх төрлийн татварыг авч Монголд ашигтай байхаар тусгасан талаар ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм.