Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 11 /2024.10.11/-ны өдөр болж өндөрлөсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Х.Нямбаатарын удирдсан МАН-ын баг НИТХ-ын 45 суудлаас 40 суудлыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.
Иймд Хотын дарга Х.Нямбаатар өөрийн нэг, хоёрдугаар орлогч дарга болох Н.Мандуул, Л.Хосбаяр нараа Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг даргаар томилсон. Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилсон. Т.Даваадалайгийн хувьд “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байсан бол А.Амартүвшин нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин "Бөхийн өргөө"-нд саяхан болсон арга хэмжээнд оролцох үеэрээ "Монгол Улсын төрийн чуулал" эгшиглэх үеэр чанга яригчаар үг хэлсэн нь олны шүүмжлэлд ороод байна. Учир нь "Монгол Улсын төрийн чуулал" эгшиглэх үеэр иргэд босож хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэтэл хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин, төрийн дуулал эгшиглэх үеэр, "Эрхэм хүндэт нийслэлийн иргэд та бүхэндээ ... аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн чанга яригчаар ярих нь дүрс бичлэгт үлджээ.
ВИДЕО:
Орлогч нь гэж нэг юм 2 үг нийлүүлээд хэлж чадахгүй, төрийн дуулал дээр үг хэлээд бүтэхгүй ээ pic.twitter.com/zadN4E87gW
— Э.Хүслэнбаяр (@Khuslenbayar13) October 27, 2024