2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН ялж, олонх болсон. Тэгвэл тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн /2024.10.28/ хуралдаанаар Засаг дарга, ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд С.Мөнхчулууныг Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дундговь аймгийн Засаг даргаар сонгож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлахаар болсон бол 70.8 хвийн саналаар Ж.Мөнхчулууныг ИТХ-ын даргаар сонгожээн.
Дундговь аймгийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулуун нь инженер мэргэжилтэй, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2016-2018 онд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2017-2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга, 2022-2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2023 оноос Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитор зэрэг ажлыг эрхэлсэн бөгөөд 2024 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа аж.