УИХ дахь МАН болоод АН-ын бүлэг өнөөдөр /2024.10.28/ ээлжит хурлаа хийх хуваарьтай. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хуралд ердөө парламентын 28 гишүүн тогтмол оролцож байгаа аж. Учир нь АН-ын бүлгийн хуралд хамтарсан Засгийн газар сайдын албан тушаал хашиж буй гишүүд нь болоод УИХ-д тус намын жагсаалтаар сонгогдсон зарим хүмүүс оролцохгүй байгаа ажээ.
Энэ талаар АН-ын гишүүн, "Бүлгийн хуралд 28 гишүүд л тогтмол оролцох юм. Бусад 10 гаруй гишүүд 7 хоногт 1 удаа болдог Бүлгийн хуралд яагаад оролцдоггүй юм бэ? АН-аас сонгогдож иргэдийг төлөөлж эрхийн хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцдог зохицуулалт хэрэгтэй байна. Бүлгийн хуралд суудаггүй дийлэнх нь Засгийн газрын гишүүд, намын жагсаалтаар орсон гишүүд байна. Бүлгийн дүрэмд өөрчлөлт оруулж ирц, ажлын хэсгийн оролцооны тайланг АН-ын гишүүддээ тогтмол хүргэдэг болмоор байна" гэсэн асуудлыг дэвшүүлжээ.
Сонирхуулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр АН парламентад 42 гишүүнтэй болоод байгаа бол Л.Гантөмөр, Ц.Баатархүү, С.Одонтуяа, Ж.Батсуурь, О.Алтангэрэл, Р.Эрдэнэбүрэн, Э.Одбаяр нарын долоо хүн хамтарсан Засгийн газарт сайдын албан тушаал хашиж байгаа юм.