УИХ-ын өнөөдрийн /2024.10.25/ чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төлсийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Харин УИХ-ын шинэхэн гишүүд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж ам уралдан ярих болсонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сануулга өглөө. Тухайлбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж шинэхэн гишүүн Н.Батсүмбэрэл Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрөөс асуулт асуулгасангүй хэмээн, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн бухимдсаны хариуд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Юм л бол УИХ-ын гишүүд өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдагаа хязгаарлах хэрэгтэй. Байгаа дүрэм журам, дэгд зохицуулж ажиллах ёстой. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, дэг өөрчилье гэж ярьдагаа таслан зогсоо. Яг л нөхцөлдөө тааруулаад өөрчилнө гэж байнга ярьдаг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг" гэлээ.