УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.25/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, "Төсвийн тухай хуулийг дагаж хоёр том хуулийн өөрчлөлтийг оруулсан. Нэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татаврын тухай хууль, нөгөө нь Гаалийн хөнгөлөлтийн тухай хууль. Өчигдөр төрийн байгуулалтын байнгын хороон дээр хоёуланг нь хэлэлцэхгүй гээд унагасан байна. Яагаад гишүүд үүнийг дэмжихгүй байгааг гайхаж байна. Манай улс бүсчилсэн хөгжлийн реформ хийнэ гэж зургаан бүсээ тэргүүлэх чиглэл болгон хувааж, гаднаас жуулчид оруулж ирэх, төгрөгийн ханшийг өндөрт барих боломжтой төслүүдийг дэмжих ёстой хэмээн үзэж үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлнө гэсэн зүйл заалт оруулсан. Гэвч үүнийг дэмжихээс татгалзсан байна" гэлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө. Боловсруулах үйлдвэртэй байя гэвэл үүнийг УИХ-д шийдэх ёстой. Энд УИХ-ын үндсэн эрхэнд халдаж байгаа зүйл байхгүй. Манай шинэ гишүүд зав ихтэй байгаа юм шиг байна лээ. Тийм болохоор татвараас чөлөөлөх барааг өөрсдөө баталья гээд байх шиг байна. Уг УИХ-ын гишүүд жагсаалтыг баталдаггүй байсан л даа. Одоо яах вэ батлаад л үзье” гэлээ.
ВИДЕО: