Өмнөговь аймгийн Засаг даргад Н.Энхбатыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

Өмнөговь аймгийн Засаг даргад Н.Энхбатыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

Өмнөговь аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаар хийж, ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөхийг томилсон бол аймгийн Засаг даргаар Н.Энхбатыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж. Тэрбээр 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн байна. Мөн 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлжээ. 

Түүнчлэн 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, 2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдсон байна.