Дундговийн Өлзийт сумын АН-ын хэрүүлийн дараа ИТХ-д сонгогдсон Г нь зурвас үлдээгээд амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

Дундговийн Өлзийт сумын АН-ын хэрүүлийн дараа ИТХ-д сонгогдсон Г нь зурвас үлдээгээд амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

Энэ сарын 11-ний өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж өндөрлөсөн.

Уг сонгуулийн үр дүнгээр Дундговь аймгийн ИТХ-д МАН ялж олонх болсон бол тус аймгийн Өлзийт суманд Ардчилсан нам ялалт байгуулжээ. Улмаар Өлзийт сумын Ардчилсан намынхан энэ сарын 23 /2024.10.13/-ны орой хуралдаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар хэнийг сонгох асуудлыг хэлэлцсэн ч маргаан болж тодорхой шийдэлд хүрч чадалгүй таржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үеэр Өлзийт сумын Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдан талцсан байна. 

Тэгвэл тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдсон У.Г гэх залуу нь тус хэрүүлийн дараа өөрийн цахим хаягтаа "Уучлаарай" гэж бичээд амиа хорлосон гэх мэдээлэл байна.

Тэрбээр өөрийгөө боомилсон байж болзошгүй бөгөөд талийгаач нь Ардчилсан намын залуучуудын ажилд идэвхтэй оролцдог нэгэн байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.