Төв аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон Ц.Номин-Эрдэнийн нэр дэвшилтийг хүчингүй болгох шийдвэрийг түдгэлзүүлжээ

Төв аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон Ц.Номин-Эрдэнийн нэр дэвшилтийг хүчингүй болгох шийдвэрийг түдгэлзүүлжээ

Төв аймгийн Сонгуулийн хорооноос Төв аймгийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч Ц.Номин-Эрдэнийг хууль зөрчсөн тул нэр дэвшилтийг хүчингүй болгосон байдаг.

Улмаар Төв аймгийн АН-аас Сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж, гомдол гаргасан юм. Энэ талаар Төв аймгийн АН, “Энэ оны аравдугаар сарын 22-нд МАН-аас ирсэн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн асуудал байгаа. Энэ асуудлаас болж бид Нутгийн захиргаандаа удаа дараа шаардлагуудыг хүргүүлсэн. Ямартай ч Сонгуулийн хороо өнөөдөр өглөөнөөс хойш хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд үндэслэн аравдугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ” гэв.