Хэнтий аймгийн Засаг даргаар АН-ын бүлгийн Д.Аюурбунь сонгогдлоо

Хэнтий аймгийн Засаг даргаар АН-ын бүлгийн Д.Аюурбунь сонгогдлоо

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийж, Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Д.Аюурбунь, МАН-ын бүлгээс Төлөөлөгч Б. Энх-Эрдэнэ нар нэр дэвшлээ. Улмаар 17:18 харьцаатай олонхийн саналаар Д.Аюурбунийг сонгож, Ерөнхий сайдад уламжлуулахаар боллоо.

Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд баг хамт олноо амжилттай удирдаж, ялалт байгуулсан юм. Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ын үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.

Тэрбээр "Улс төрийн өнцөг гаргахгүйгээр хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн аймаг орон нутгаа хөгжүүлэх болно" гэдгээ илэрхийллээ.