"Эрдэнэт үйлдвэр"-ийн захиралд зүтгээд бүтэлгүйтсэн Д.Сумъяабазар "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирлаар томилогдож магадгүй байна

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захиралд зүтгээд бүтэлгүйтсэн Д.Сумъяабазар "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирлаар томилогдож магадгүй байна

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ УИХ, Засгийн газар байгуулагдаж дагаад бүх институдэд томилгоо хийгдэж байна. Эрчимтэй хийгдэж байсан томилгоо төсвийн тодотгол, орон нутгийн сонгуультай давхцсан учир түр хойшлуулсан.

Харин орон нутгийн сонгууль нэгэнт өнгөрсөн учир удахгүй дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд "эрхэлсэн сайд нар"-ыг томилно мөн төрийн өмчид компаниуд, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Монгол нэгдэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн байгууллагуудын удирдлагын томилгоог хийж магадгүй байна. 

Эдгээр томилгоо Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирлыг томилохоос эхэлнэ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэс Монгол нэгдэлд гадны менежментийг оруулж үр ашигтай ажиллуулдаг болно гэж мэдэгдсэн ч гүйцэтгэх захирлыг манай талаас томилох аж. Уг нэгдлийн захирлаар Хотын дарга асан Д.Сумъяабазар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Эрдэнэс Оюутолгойн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат нарын нэгийг томилж магадгүй талаар өнөөдөр зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл Д.Сумъяабазарын хувьд Эрдэнэт үйлдвэрийн захиралд зүтгэсэн ч бүтэлгүйтсэн учир Эрдэнэс Монгол нэгдэл рүү зүтгэж байгаа гэх мэдээлэл байна. Харин Г.Ганбаярыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжиж байгаа аж. Н.Цэрэнбатын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байгаад Эрдэнэс Оюутолгойн гүйцэтгэх захирал, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойлголцсон байх магадлалтай. Түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж магалгүй гэх мэдээлэл ч бий юм. 

Харин "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилж, тус байгууллагын захирал Б.Цэнгэлийг Эрдэнэт үйлдвэрийн даргаар томилж магадгүй талаар улс төрийн хүрээнд ярьж байгаа юм.