Б.Энхбаяр: УИХ-аас татвар чөлөөлөх эрхийг нь авахаа больё! Сангийн сайд аа /ВИДЕО/

Б.Энхбаяр: УИХ-аас татвар чөлөөлөх эрхийг нь авахаа больё! Сангийн сайд аа /ВИДЕО/

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.24/ хуралдаж, 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "2025 оны төсвийн хуулийн төслийг дагалдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна үзэж байгаа.  Мөн татварыг тогтоох бүрэн эрх УИХ-аас гарчихсан. Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл гээд Сангийн сайдын байгуулж байгаа байгууллага хэдхэн хүн сууж байгаад л зөвхөн “Петрочайна” дээр 300 тэрбум төгрөгийн татвар тавих уу, үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Үүний цаана авлига яригддаг. Хянагддаггүй. Татвар ногдуулалт дээрээ хууль хяналтын байгууллагыг оруулдаггүй. Татварын байцаагчийн шийдвэрийг хянах заалтыг өмнө нь Сангийн яам татварынхны лобигоор аваад хаячихсан. Одоо харин УИХ-аас татвар чөлөөлдөг эрхийг нь авахаа больё. Одоо болно" гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, "Татварын ерөнхий газар дээр маргаантай асуудлуудад Сангийн яам хамтраад олон шүүх хуралд оролцдог. "Петрочайна"-тай холбоотой асуудлын шүүх хурал болгон дээр Татварын ерөнхий газар ялж байгаа" гэв.

ВИДЕО: