П.Наранбаяр:  МУИС-ийн III байрны барилга барих төсвийг 2025 оны төсөвт суулгаагүйгээс болж бүтээн байгуулалтын ажил зогссон

П.Наранбаяр: МУИС-ийн III байрны барилга барих төсвийг 2025 оны төсөвт суулгаагүйгээс болж бүтээн байгуулалтын ажил зогссон

МУИС-ийн төв байртай залгаа гурван давхар хичээлийн байрыг 2023 оны есдүгээр сард ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн нураасан билээ. Энэ хичээлийн байранд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байрлаж байсан. Тус сургуулийн байрыг нураахдаа 2025 онд ашиглалтанд оруулна гэж төсөвлөж байсан ч барилгын ажил нь зогсчээ.  

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурлын үеэр ярихдаа "МУИС-ийн өргөтгөл буюу гуравдугаар байрны бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Харамсалтай нь 2025 оны төсөвт энэ ажлын төсвийг тусгаж чадаагүй. Учир нь магадлан үнэлгээгээр орж, зардал нь нэлээд өссөн байдалтай байгаа. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн ч өнөөдөр зогссон байдалтай байна" гэв.

Б.НАРАНЧИМЭГ