Энэ сард болох Hallewoon-ий баярыг тохиолдуулан Gothic стиллээр арьсан маск урладаг, Монголын хамгийн анхны маскны брэндийг үүсгэн байгуулсан эмэгтэй болох Т.Мөнхшүрийг онцлон ярилцлаа. Тэрбээр дизайнер мэргэжилтэй бөгөөд "JD" гэх маскны брэндээ амьд хөгжим сонсох дуртай учраас нээсэн хэмээн бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-АНХ КОВИДЫН ҮЕЭР ЭНГИЙН МАСК ЗҮҮХЭЭС ЗАЛХАЖ, АРЬСААР МАСК УРЛАЖ БАЙЛАА-
-Маскийг арьсаар хийх санааг юунаас сэдэл авч анх хийж байв ?
-Ковидын үед энгийн маск зүүхээсээ нэлээн уйдчихсан байсан. Тэр үед би дэлгүүрт худалдагч хийж байлаа. Миний ажилладаг дэлгүүрийн дээд давхарт гутлын үйлдвэр байдаг. Нэг өдөр орж үзэхэд сонирхлыг маань маш ихээр татаж байсан юм. Тэгээд дэлгүүрийн худалдагч хийхээ болиод арьсан гутлын үйлдвэрт ажилд орж байжээ. Ажиллаж байх хугацаандаа ажлынхаа ахаас арьсаар маск хийж болох эсэх талаар асуусан. Ажлын ах маань "хийж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ" гээд маск хийж эхэлсэн бөгөөд хамгийн анх өөртөө хийж зүүж байлаа. Бүтэн нэг үхрийн арьсаар маск эсгэсний үр дүнд сүүлдээ хүүхдийн ганц хүүхдийн масктай л үлдэж байсан.. Одоо бол нүдээ аньж байгаад хийсэн ч чадахаар болсон байна.
-Яг хэзээнээс маскны брэнд бий болгоё, бизнес хийе гэсэн санаа төрж байв?
-Өөртэй анх хийж зүүгээд гадуур явахад хүмүүс маш их гайхаж хардаг байсан. Нэг өдөр өөрийн цахим хаягтаа оруулахад шууд тэр дороо л хоёр захиалга орж ирж байлаа. Тухайн захиалагч нар маань ойр орчныхондоо хэлэх зарчмаар маш олон хүн мэддэг болсон байсан. Түүний дараа гадаадаас хүртэл захиалагчидтай болсон.
Фестиваль арга хэмжээнүүдэд миний урласан маскийг зүүсэн хүмүүстэй таарахад ажлаараа бахархах сэтгэгдэл төрдөг.
-ЗАХИАЛГЧДАА ЗОРИУЛСАН ЦОР ГАНЦ МАСК ХИЙДГЭЭРЭЭ ОНЦЛОГ-
-Энэ маскны онцлог нь яг юу байдаг вэ. Мөн ямар төрлийн сонирхол, ажил эрхэлдэг хүмүүс ихэвчлэн захиалж байна вэ?
-Арьсан материалтай учраас салхи сайн хааж өгдөг. Анх мотоцикл унадаг залуусын хэрэглээ байсан бол одоо амьсгалах нүх зэргийг гаргаж, илүү хөнгөн байхаар хийсэн учраас загварын шоу, фестиваль, тоглолтууд дээр залуус маань өмсдөг болсон байна. Мөн захиалагчдын маань хүсэл сонирхолд нийцүүлэн өөрийнх нь хөргийг маскандаа зурж өгөх, ажил мэргэжилтэй нь холбоотой зураг зурах гэх мэт хүссэн зургийг нь зурж тухайн цахиалагчдаа зориулсан цор ганц хувь хийдгээрээ онцлогтой.
Гадаадаас захиалж буй хүмүүсийн хувьд Монгол Улсынхаа туг далбааг их зуруулдаг. Нэмээд хэлэхэд өвлийн улиралд зүүхэд их дулаахан байдаг шүү.
-100 хувь гараар урлахад амаргүй харагдаж байна. Ямар нэгэн товч хадаас суулгадаг автомат машин, төхөөрөмж ашигладаг уу?
-Байхгүй ээ. Түүхий эд байхаас нь эхлээд би өөрийн гараараа оёж, зургийг нь зурж захиалагчдын гарт хүргэдэг.
-JD брэнд маскнаас өөр зүйл хийдэг үү? Хийдэг бол бусад зүйлүүд дээр нь мөн хүссэн зургаа зуруулах боломжтой байдаг уу?
-Цүнх, үүргэвч, бүс, картны гэр зэрэг бүтээгдэхүүнүүд хийдэг. Мэдээж бүх бүтээлдэхүйндээ хүссэн зургаа зуруулах боломжтой шүү дээ.
-Одоо Hallewoon-ий баяр болох гэж байна. Захиалга хэр нэмэгдэж байна вэ?
-Hallewoon-ий баяртай холбоотой бүр есдүгээр сараас эхлэн захиалга их нэмэгдэж байгаа.
Мөн захиалагчид маань неон өнгөөр гэрэлдтэг будгаар их зуруулж байна. Ер нь тэгээд хүссэн хувцас имидж бүрдүүлэлтдээ хослуулан хийлгэх боломжтой шүү дээ. Мөн хадаастай маск авлаа гэхэд хадаасыг нь аваад өмсөх ч боломжтой байдаг. Зарим хүмүүс маск зүүсэн байхыг маань хараад урдаг нохой шиг юм бэ гэж гайхах тохиолдол их байдаг л юм. Харин сүүлийн үед хүмүүс имидж хэв маяг гэж харж, илүү ойлгодог болсон байна. Анх хийж эхлэхдээ арьсан гутлын үйлдвэрт ажилладаг байсан. Түүндээ маш их баярладаг. Тэндээс л ажлын гараа минь эхэлсэн. Хүн ер нь хүссэн зүйлээ олж нээж хийх шиг сайхан зүйл байдаггүй юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.