Б.Жавхлан: Нийгмийн даатгал бол татвар биш. Тэтгэвэрт гарах үедээ авахаар хадгалуулж байгаа хуримтлал шүү дээ /ВИДЕО/

Б.Жавхлан: Нийгмийн даатгал бол татвар биш. Тэтгэвэрт гарах үедээ авахаар хадгалуулж байгаа хуримтлал шүү дээ /ВИДЕО/

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа, "Төсвийн орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Дан ганц НӨАТ-аас гэхэд үүнтэй дүйцэхүйц мөнгийг төсөвт бүрдүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд 28 их наядын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 6 их наядыг нь НӨАТ-ын орлогоос бүрдүүлсэн байна. Цаашдаа дундаж давхаргаа нэмэгдүүлэхийг дэмжихэд энэ хэрхэн бодлогоор уялдаж байна вэ?" хэмээн асуулаа. 

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Жавхлан, "Аж ахуйн нэгжийн албан татварт 2019 онд багц реформ хийсэн. Түүнээс хойш энэ реформын үр дүнг харахгүйгээр дахин шинэчлэлт хийнэ гэж байхгүй.  Мөн Засгийн газрын эхний 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд татварын орчныг сайжруулах үүргийг авсан бөгөөд Сангийн яам ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг олон талаас нь харах хэрэгтэй. Энэ бол татвар биш. Төсвийн орлогыг бүрдүүлээд зарлагад шингээдэг зүйл биш. Ажил олгогч ч ажилтан ч ирээдүйдээ буюу тэгэвэрт гарах үедээ хэрэглэх зорилготойгоор хадгалуулж буй хуримтлал шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: