О.Цогтгэрэл: Ширхэгчлэн бүх дарга нарынхаа төсвийг нэмсэн шалтгаан юу вэ

О.Цогтгэрэл: Ширхэгчлэн бүх дарга нарынхаа төсвийг нэмсэн шалтгаан юу вэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Ерөнхий сайдын төсөв 50 тэрбумаар, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргынх 10 тэрбумаар, УИХ-ын даргынх 50 тэрбумаар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргынх 120 тэрбумаар, Шадар сайдынх 50 тэрбумаар өссөн байна. 8 сарын тодотголоос хойш хамгийн багадаа 20-34 хувиар төсөв нь өссөн байгаа юм. 2024 оны гүйцэтгэлгээр төлбөрийн тэнцэл 600 гаруй сая долларын ашигтай гарсан. Үүнийг дагаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжиж байсан. Гэтэл сая 9 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 260 гаруй сая долларын хасахтай гарчихлаа. Валютын нөөц нэлээн буурч, төгрөгийн ханш суларч байна. Нүүрсний үнэ нэг жилийн дотор 30 хувь унасан. Тэгэж байхад ширхэгчлэн бүх дарга нарынхаа төсвийг 20-30 хувь нэмжээ. Нөхцөл байдал асуудалтай байна шүү дээ. Яг юунд үндэслэж ингэж төсвөө нэмсэн юм бэ" гэлээ. 

ВИДЕО: