Б.Пүрэвдорж: Хурал, семинарт хэдэн их наядыг зарцуулах нь. МАН семинар хийгээд Монголыг хөгжүүлсэн нь хаана байна

Б.Пүрэвдорж: Хурал, семинарт хэдэн их наядыг зарцуулах нь. МАН семинар хийгээд Монголыг хөгжүүлсэн нь хаана байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Зардлаа огт танаагүй байна. Өнгөрсөн жил Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан арга хэмжээг би тоолж, 128 хүргэсэн. Ингэж тоолж байгаад таван сарын сүүлээр алдчихсан юм. Жишээ нь UG Arena –д гуравхан арга хэмжээ зохион байгуулаад тэрбум төгрөгийг шилжүүлж байсан. Малчды , багш нарын гээд бүтэн жил арга хэмжээ, сургалт семинар зохион байгуулж хэдэн тэрбум, их наядаар нь зарцуулсан. Төрийн албан хаагчдыг Ардын намд санал өгүүлэхэд энэ их мөнгийг зарцуулсан. Энэ зардал буурч орж ирээгүй байна шүү дээ. Хэрээс хэтэрсэн урсгал зардлаа танаачээ. Энэ жил илүү их семинар хийх нь байна шүү дээ. МАН семинар хийгээд Монголыг хөгжүүлсэн нь хаана байна” гэлээ.

ВИДЕО: