Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо өчигдөр /2024.10.21/ төрийн ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намаасаа хөөх саналыг зарим гишүүд гаргасан байна. Мөн түүнийг ИЗНН-ын дэд даргаас нь огцруулсан юм.
Тэгвэл бид энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа. Тэрбээр, "Нэгдүгээрт энэ намд эрэмбэ дараагаа мэддэг хүн алга. Намайг Нара биш юм гэхэд Монгол Улсын төрийн түшээ гэдгээр нь хүндлэх хүмүүс байхгүй байгаад би эмзэглэсэн. Ер нь ИЗНН улс төрийн нам юм уу, ураг төрлийн нам юм уу гэдэгт эргэлзэж байна. Өчигдрийн хурлыг харахад энэ нам ямар ч иргэний зориггүй, шударга ёсыг дээдэлдэггүй, шударга үнэнийг хэлэх хүмүүс цөөхөн байгаад харамсаж байна. ИЗНН өөрсдөө дотоод ардчилалгүй, шударга бус байж яаж иргэдийг улс төрд төлөөлөх вэ.
Хэрвээ намын дарга нь УИХ-ын гишүүнээ татдаг болбол тусгаар улсын төрийн тогтвортой байдал гэдэг зүйл ямар хэмжээнд хүрэх нь ойлгомжтой. Ээлжит бус чуулганы үеэр ҮХЦ-д намайг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хоёр ч хүсэлт очсон байна. Улмаар өнгөрсөн долоо хоногт Цэцээс намайг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэх хариуг гаргасан. Гэтэл дахиад намын асуудал гарч ирж байгаад эмзэглэж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: