Иргэний зориг ногоон намын үндэсний зөвлөл өчигдөр буюу ням гарагт хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас нь чөлөөлжээ.
Тэрбээр, "Би намын даргынхаа төдийгүй бусад гишүүдэд зарчмын шаардлага тавьж, шүгэл үлээсэн. Хэн нэгнийг хаацайлалгүй, намын дарга ч шүүмжилсэн болохоор намын Үндэсний хороог дүрмийн бусаар хуралдуулж, намайг намын дэд даргын албан тушаалаас чөлөөллөө. Манай нам таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй даргатай. Ганцхан намайг чөлөөлөхийн төлөө бүх дэд дарга нарыг чөлөөлөөд, х.Хажидмаа гэх эмэгтэйг дэд даргаар томилсон. Дүүрмийн бус Үндэсний зөвлөлийн хуралд манай намын дарга Б.Батбаатарын төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү нар болох б.Батхүү, Б.Батхуяг нар нь суусан. Ийм шударга бус хурал болж байна гэж хэлсэн ч олонхоороо асуудлыг шийдсэн" гэжээ. Мөн уг хуралд түүнийг намаас хөөх санал гаргасан юм.