УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг энэ долоо хоногийн баасан гарагт ганц өдөр хуралдуулахаар товлосон байна.
Уг хуралдаанаар,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх аж.
Харин даваа гарагт намын бүлэг, ажлын хэсэг, мягмар, лхагва, пүрэв гарагт ажлын хэсэг, байнгын хороод хуралдахаар товложээ. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ЭНД дарж уншина уу.