Улаанбаатарт цас орохгүй, -3 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, -3 градус хүйтэн байна

Өнөөдөр /2024.10.21/ зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -1...-3 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө