МАН-ын жагсаалтын гишүүд Төрийн ордны жорлонг голж, цэцэрхээд, "Хөдөөний оюутнууд 00-ыг заваан хэрэглэдэг" гэж ялгаварлан гадуурхаас өөрийг хийхгүй байна

МАН-ын жагсаалтын гишүүд Төрийн ордны жорлонг голж, цэцэрхээд, "Хөдөөний оюутнууд 00-ыг заваан хэрэглэдэг" гэж ялгаварлан гадуурхаас өөрийг хийхгүй байна

УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, парламентын 78 гишүүн тойргоос, 48 гишүүн нь улс төрийн намын жагсаалтаар сонгогдсон. Магадгүй МАН “ногоон автобус”, “нүүрсний хулгай” “боловсролын зээлийн сан”, “хөгжлийн банк”, хотын утаа, түгжрэл гээд олон асуудлыг далдалж, сонгогчдод “гоё харагдах”-ын тулд жагсаалтынхаа эхэн хэсгийг улс төрийн намын гишүүнчлэлгүй хүмүүсээр бүрдүүлсэн. 

Тухайлбал,  Японд архитектор мэргэжил эзэмшсэн Г.Лувсанжамц, Австралид эрчим хүчний системээр доктор хамгаалсан М.Энхцэцэг, “Ондо” компанийн Ч.Анар, “Ахиллис монгол” ТББ-ийг үүсгэн байгуулагч О.Саранчулуун, ШУА-ийн Ерөнхийлөгч асан Д.Рэгдэл, Харвардад багшилдаг Д.Ганмаа, Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэбат, СДМЭХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, УУХҮ-ийн дэд сайд асан Б.Уянга, Шинэ монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Галбадрах гэсэн 11 хүн МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн. Өдгөө эдгээр хүмүүс МАН-ын жагсаалтаар бүгд УИХ-ын гишүүний тангараг өргөөд буй. 

-МАН-ЫН ЖАГСААЛТЫН ГИШҮҮД ЖОРЛОН ЯРЬЖ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ГАРАЛ ҮҮСЛЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАВ-

Харин долоодугаар сарын 02 /2024.07.02/-ны УИХ-ын 126 гишүүн тангаргаа өргөж, наймдугаар сарын 15-30 ны хугацаанд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдсан бол энэ сарын 01 /2024.10.01/-ны өдөр Намрын чуулган нээлтээ хийсэн.

“Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэгчээр МАН-ын жагсаалтын гишүүд жорлон ярихаас өөрийг энэ хугацаанд хийсэнгүй. Тодруулбал,  МАН-ын жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамц, “чуулганы танхимын үүдэнд байдаг 00 нэг л орцтой атлаа, дотроо эмэгтэй 00 гээд хамт байдаг” гэж голлоо. Энэ нь түүнийхээр, “жендерийн хүртээмжийн маш хангалтгүй зүйл бөгөөд үүнийг олон улсад universale disgaine /бүх нийтийн дургүйцэл/ гэж нэрлэдэг” гэв. Үнэндээ түүний голоод байгаа Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулдаг Төрийн ордон бол 1951 онд ашиглалтад орсон өдгөө насжилт бараг дууссанд тооцогдож байгаа барилга.

ВИДЕО: 

Гэтэл МАН-ын жагсаалтыг тэргүүлэгч нь төрийн ордны нөхцөл байдлаа “бүх нийтийн дургүйцэл”-ийг түрүүлэгч гэж тодорхойлж, цэцэрхээд явж байна. Мөн МАН-ын жагсаалтын 4 дүгээр бичигдэж УИХ-ын гишүүн болсон О.Саранчулуун “хөдөөгийн хүүхдүүд 00-ийг хэрэглэж чаддаггүй” гэж бусдыг нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхсан зүйлийг яриад сууж байна.  Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно …” гэж заасан. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэтэл МАН-ын жагсаалтын О.Саранчулуун гишүүн, “нэгдүгээр курст орон нутгаас орж ирж буй оюутнууд ариун цэврийн өрөөг хэрэглэж чаддаггүй, тийм дадалд зуршилд … бохир заваан хэрэглэдэг” гэж мэдэгдэв.

ВИДЕО: 

Мөн МАН-ын жагсаалтын 5 дугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл, “Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн сургууль 10 хүүхэдтэй … Тэнд орчин үеийн 00 байгуулах хүндрэлтэй” гэж мэдэгдлээ. Товчхондоо, МАН-ыг жагсаалтын гишүүд нь цэцэрхэж, жорлон ярьж, бусдыг ялгаварлан гадуурхаас өөр зүйлийг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд бараг хийсэнгүй.

 

-МАН-ЫН ЖАГСААЛТЫН ГИШҮҮД ИРГЭД АМЬ НАСАА АЛДАЖ БУЙ ТАЛААР ГАНЦ ҮГ ДУУГАРСАНГҮЙ-

МАН-ын жагсаалтын гишүүдийг тангараг өргөж, жорлон ярьж цэцэрхэж суухын хойно Монгол Улсын иргэний эрх зөрчигдсөн байж болзошгүй олон асуудал гарсан ч тэд энэ асуудал “чимээгүй” суусаар байгаа. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ эрүүл мэнд нь муудаж, Улсын III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан иргэн 21 настай О нь эрүүдэн шүүлтийн улмаас амиа алдсан байж болзошгүй асуудал яригдсан. МАН-ын жагсаалтын гишүүд “чимээгүй” байсан. 

Мөн зам тээврийн осол, гал түймэр, гэр бүлийн хүчирхийлэл, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон хүн амиа алдсан ч МАН-ын жагсаалтын гишүүд “чимээгүй” байсан.

Тухайлбал, өнгөрөгч долоодугаар сар /2024.07/-ын эхний долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Улмаар усанд осолдож, живж амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрч буй зун, намар эрс нэмэгдсэн. Тухайлбал,  Өмнөговь аймагт наймдугаар сарын 09 /2024.08.09/-нд үер буусны улмаас зургаан том хүн, хоёр  хүүхэд нас барсан. Харин сүүлийн өдрүүдэд гэр, байшин шатаж том хүн, бага насны хүүхэд амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тодруулбал, энэ сарын 16 /2024.10.16/-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд гэр шатаж уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан талаар Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Энэ бүх гамшиг ослоос иргэдийг хэрхэн хамгаалах талаар МАН-ын жагсаалын гишүүд ганц үг дуугараагүй хэр нь, Төрийн ордны жорлонг голж, хуучин байшинд жендер ярьж цэцэрхээд зогсохгүй хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд орчин үеийн ариун цэврийн өрөө барьж өгөхийг хүндрэлтэй зүйл хэмээж, орон нутгийн оюутнууд жорлон ашиглах дадал зуршилгүй хэмээн бусдыг ялгаварлан гадуурхсан зүйлийг яриад явж байна.

-ОРОС НЬ ГУЙЖ, ХЯТАДАД ГУЙЛГАЖ БАЙГАА ОХУ-ЫН "ХИЙ ХООЛОЙ"-Г МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ ЁСТОЙ ГЭХ МАН-ЫН ЖАГСААЛЫН ГИШҮҮН Б.УЯНГА-

МАН-ын жагсаалтын гишүүдийн тэнэглэл үүгээр дуусахгүй, үргэлжилж байгаа. Тухайлбал, МАН-ын жагсаалтын 10 дугаарт нэр нь бичигдэн УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Б.Уянга, “Оросоос Хятад руу тавина гэж буй “Сибирийн хүч-2” хийх хоолойн асуудлыг манай Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгах ёстой” гэж мэдэгдээд олон иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх хийн хоолой нь ОХУ-БНХАУ хоёрын хооронд хэлэлцээрийн шатанд яваа асуудал. 

Үнэндээ Оросоос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хийн хоолойг ОХУ-ын тал 2019 онд ашиглалтад оруулсан ч БНХАУ тус шугамаас хангалттай байгалийн хийг худалдан авахгүй байгаа гэдэг.

Харин манай газар нутгаар дайрах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг барих ажлыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдрийг хүртэл зөвшөөрөхгүй байгаа бөгөөд оросуудын 8 жил гаруйн турш сурталчилж, хятадуудаас гуйж байгаа “Сибирийн хүч-2” төслийн оронд Туркменстаны “D шугам” хийн хоолойн төсөлд БНХАУ-ын ногоон гэрэл асаагаад байгаа юм. Гэтэл МАН-ын жагсаалтын гишүүн Б.Уянга Оросуудын гуйж, Хятадуудын гэдийж байгаа манай улсад геополитикийн хувьд ашигтай бус байж магадгүй “Сибирийн хүч-2” хий хоолойн асуудлыг Засгийн газрын хөтөлбөр болгох ёстой гэж хэлээд олны хардлага хардлагыг төрүүлсэн юм. Товчхондоо, “ногоон автобус”, “нүүрсний хулгай” “боловсролын зээлийн сан”, “хөгжлийн банк”, хотын утаа, түгжрэл гээд олон асуудлыг далдлахын тулд МАН-ын зохион жагсаалтын гишүүд хагас жил ч бололгүй иргэдийн шүүмжлэлтэй тулгарч эхэллээ.