С.Цэнгүүн: Халамжийн бодлого гаргасан төр өөрөө хариуцлага хүлээхгүй иргэдийн нуруун дээр ачаагаа нэмж байна

С.Цэнгүүн: Халамжийн бодлого гаргасан төр өөрөө хариуцлага хүлээхгүй иргэдийн нуруун дээр ачаагаа нэмж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, "Утаа бол эрчим хүчний хомсдол. Эрчим хүчний хомсдолтой холбоотой дулаан болон халаалтын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Халаалтыг зах зээл гэж харах хэрэгтэй. Жил бүр 1 их наяд төгрөг энэ зах зээлд эргэлддэг. Үүнийг зөвхөн төр зохицуулж байгаа. Энэ салбарыг чөлөөлөөд өгвөл жамаараа өөрийгөө аваад явчих салбар байгаа.

Халамжийн бодлого явуулснаас болж бид өөрсдийгөө гарах гарцгүйгээр түгжчихээд байна. Үүний нэг жишээ бол шөнийн тарифын хөнгөлөлт байна. Төр нь өөрөө цахилгааны халаалтыг шийднэ гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр иргэд нь цахилгаан халаалтаар халаалтаа шийднэ гээд 10, 20 сая төгрөгөөр үнэтэй халаалтын зуухууд тавьсан. Гэтэл таван жилийн дараа Төр нь бодлогоо өөрчлөөд цахилгааныг өртөгт нь хүргэнэ гэхээр зуух авсан айл өрхүүд хохирох гээд байна. Энэний хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ. Халамжийн бодлого гаргасан төр өөрөө хариуцлага хүлээхгүй иргэдийн нуруун дээр ачаагаа нэмээд байж болох юм уу" гэлээ.