Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар оны төгсгөлд цалингаа тавьж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар оны төгсгөлд цалингаа тавьж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна

УИХ-ын чуулганаар өнөөдөр /2024.10.18/ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ч.Лодойсамбуу Улсын төсөв тэлж болохгүй гэсэн юм байхгүй. Тэлж болно. Гэхдээ үр ашгаа өгдөг байх ёстой. Сангийн сайдаар Б.Жавхлан томилогдсоноос хойш Монгол Улсын төсөв олон дахин нэмэгдсэн. Тэгэхээр сайд нараас төсвөө үр ашигтай зарцуулж чадаж байгаа эсэх дээрээ тайлбар өгөхийг хүслээ.

Түүнд хариулж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Санхүү  төсөв мөнгөний хувьд Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байдалтай байна. Эрүүл мэндийн яамны төсөв мөнгөний хувьд байнга хяналт, дүгнэлт хийж ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 210 тэрбум төгрөг төвлөрөх ёстой байсан ч биелэгдээгүй. Үүнээс үүдээд оны төгсгөл рүү цалин мөнгөө тавьж чадахгүй болоход хүрэх эрсдэл байна. Төсвийг үр ашигтай зарцуулах талаас нь оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.  

Б.Наранчимэг