С.Одонтуяа: НҮБ-ын цөлжилтийн хурлыг 100 тэрбумаар хийх ажил Засгийн газрын толгойн өвчин болсон. Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа  тохирчихсон юм билээ

С.Одонтуяа: НҮБ-ын цөлжилтийн хурлыг 100 тэрбумаар хийх ажил Засгийн газрын толгойн өвчин болсон. Б.Бат-Эрдэнэ сайд байхдаа тохирчихсон юм билээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Манай салбарын төсөв энэ жил маш их хасагдсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн та сайд байхдаа НҮБ-ын цөлжилтийн хурлыг Монголд хийнэ гээд тохирчихсон. Монгол Улсын Засгийн газар дээр маш том ачаа ирж байгаа. Энэ хурлын төсөв 100 тэрбум болох байх. Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Энэ хурлыг хийхээс өөр аргагүй. Нэгэнт та очоод тохирсон учраас хурлын бэлтгэл ажлын төсвөө гаргавал их юм болчихоод байна. Манай салбарын бүх төсөв хасагдсан. Намайг яаж ийгээд НҮБ-ын хурлаа л хий гэдэг чиглэл өгсөн. Ирэх жилийн төсөвт бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавьсан" гэв.