Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 200 тэрбумаар бууруулжээ

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 200 тэрбумаар бууруулжээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр /2024.10.18/ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, “2025 оны төсвийн төсөлтэй танилцлаа. Ирээдүйд, хүүхдүүдэд амласан амлалтаасаа ухарсан төсөв болжээ гэж хэлмээр байна. 2025 оны төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 200 тэрбумаар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, 2024 онд 714 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2025 онд 506 тэрбум болсон байна. Боловсролын салбарт 2024 онд 385 мега төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл 2025 оны төсөвт нэг ч шинэ төсөл тусгагдаагүй байна. Ердөө 90 сургууль, 62 цэцэрлэг гэх мэт 186 төсөл арга хэмжээг шилжүүлэхээр төсөвлөгдсөн байна. Энэ нь улсын хөгжилтэй нийцэж байна уу. Нийслэл, орон нутагт гурван ээлжээр хичээллэдэг найман сургууль байна. Эдгээр сургуулиудад бид хөрөнгө оруулалт хийхгүй юм байна. Улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 давсан хүүхэдтэй 4860 ангид 210 мянган хүүхэд сурч байна. 40 даваад ирсэн бүлэгт сурагчийн эрх зөрчигддөг. Анги танхим хүрэлцээгүйгээс хүний эрх зөрчигдөж байна” гэв.

Б.Наранчимэг

LIVE: