Г.Тэмүүлэн: 2025 оны төсвийн төсөл түүхэн рекорд эвдэх өндөр зарлагатай төсөв байна

Г.Тэмүүлэн: 2025 оны төсвийн төсөл түүхэн рекорд эвдэх өндөр зарлагатай төсөв байна

УИХ-ын чуулганаар өнөөдөр /2024.10.18/ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  

Эдийн засаг хөгжлийн яамнаас өргөн барьсан Улсын төсвийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 95 их наядаар нэмэгдүүлсэн байсан бөгөөд энэ нь өмнөх оны төсвөөс даруй 20 хувиар нэмсэн үзүүлэлт байлаа. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг 129 ам.доллараар тооцсон байв. Улмаар эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцож, орлогыг 6.2 их наядаар, зарлагыг 5.3 их наядаар нэмсэн. Төсвийн зарлагыг өмнөх онтой харьцуулж үзвэл 17.4 хувиар нэмэгдүүлж, өөдрөг төсөөлөлтэй төсвийн төсөл оруулж ирсэнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ирэх онд нүүрсний үнэ унах төлөвтэй байна. Тэгэхээр та бүхний гаргасан тооцоолол бодит байдалд нийцэж байна уу. Сүүлийн арван жилд бид төсвөө хязгааргүй нэмж ирсэн. Найман жилийн дотор төсвийн зарлагыг 11.5 дахин нэмсэн байна. Ирэх оны төсөв түүхэнд рекорд эвдэхээр хамгийн өндөр зарлагатай төсөв байна” гэлээ.

Б.Наранчимэг 

LIVE: