Э.Одбаяр: Би Фукуок руу яваагүй /ВИДЕО/

Э.Одбаяр: Би Фукуок руу яваагүй /ВИДЕО/

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярыг найман эмэгтэйн хамт Вьетнам Улсын Фукуок аралд очиж, Төрийн байгууллагуудтай танилцаж, туршлага судлах нэрийдлээр зугаалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл тус мэдээллийн талаар Э.Одбаяраас тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр, “Би Вьетнам Улсын Фукок хот руу яваагүй. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий 15 ажилтан Вьетнамын төрийн байгууллагуудтай хийсэн төрийн бүтээмжийн чиглэлээр харилцан туршлага солилцох гурав хоногийн сургалтад яваад ирсэн. Би есдүгээр сарын 6-нд ээлжит чуулган завсарлахаас өмнө сар орчим эмнэлгийн чөлөөтэй байсан. " гэлээ.