Завханы Түдэвтэй суманд 5 см цас оржээ

Завханы Түдэвтэй суманд 5 см цас оржээ

Өнөө өглөөний мэдээгээр Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Түдэвтэйд 5.0 см, Цагаанчулуут, Сонгинод 4.0 см, Ховдын Дуут, Мөст, Завханы Шилүүстэй, Даян, Нөмрөг, Тосонцэнгэлд 3.0 см, бусад хэсгээр 0.0-2.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-14.0 мм хур тунадас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Мөстөд 14.0 мм, Баян-Өлгийн Дөчинжилд 10.0 мм, Ховдын Манхан, Говь-Алтайн Хөхморьтод 7.0 мм, Ховдын Дуут, Чандмань, Цэцэгт 6.0 мм, бусад хэсгээр 0.0-5.0 мм хур тунадас орсон байна.