Ц.Чинбат: АН Х.Баттулга болон лайв хийж эргүүтдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс салж байж үзэл санаагаа эргүүлэн олж авна /ВИДЕО/

Ц.Чинбат: АН Х.Баттулга болон лайв хийж эргүүтдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс салж байж үзэл санаагаа эргүүлэн олж авна /ВИДЕО/

"Ардын намын халааснаас Ардчилсан намаа салгана. Фашист, коммунистуудаас үзэл санаагаа салгана" сэдвээр "Эрх чөлөө төв", АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр /2024.10.17/ мэдээлэл хийлээ. 

ВИДЕО:

АН-ын гишүүн, Улс төр судлаач Ц.Чинбат, "2024 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын гол шалтгаан нь АН сонгуулийн сурталчилгаагаа хийж чадаагүйгээс болсон. Эртнээс тохирсон Засгийн газарт орох, АН-аар арилжаа наймаа хийх сонирхолтой удирдлагуудаас болж АН сонгуульд ялагдсан. Ахиад нэг шалтгаан нь АН-ын эрүүл саруул хүмүүс нь Х.Баттулга гэх хүнд дургүй. Учир нь түүний Монгол Улсын эдийн засагт учруулсан хохирлыг хүн бүр мэдэж байгаа. АН-ын эрүүл саруул ухаантай хүмүүс үүнийг удаа дараа намын удирдлагууддаа хэлж байсан. АН-ыг МАН-ын халаасанд хийсэн хүн бол Х.Баттулга.

Х.Баттулга гэх хүн АН-ыг үзэл санаагүй болгож, эрх чөлөөний үзэл баримтлалаас нь ухрааж, Засгийн газарт хамтарсан учраас хүмүүс АН-д итгэхгүй байна.

АН иргэдийн эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалдаг нам биш болсон. МАН-тай адилхан зүйл ярьж байна. Манай намд фашистууд, нацистууд байна. Манай нам өмч хурааж, хүмүүсийг өмчийг дээрэмдье гэдэг коммунистуудаар дүүрсэн. Ямар ч эрүүл хүн яриаг нь сонсож чадахааргүй, сэтгэцийн эмгэгтэй шахуу хүмүүсийг Х.Баттулга гэх хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Эрүүл саруул ухаантай залуусаа намаас холдуулж байна. АН Х.Баттулга гэх кремлийн төсөл болон лайв хийж эргүүтдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс салж байж үзэл санаагаа эргүүлэн олж авна" гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө