Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд ШХАБ-ын гишүүн орнуудыг хамтран ажиллахыг уриалжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд ШХАБ-ын гишүүн орнуудыг хамтран ажиллахыг уриалжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.10.16/ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр энэ үеэр "Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.  Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье" гэжээ.

Түүний энэхүү байр суурийг Засгийн газраас "Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд ШХАБ-ын гишүүн орнуудыг хамтран ажиллахыг уриаллаа" хэмээх агуулгаар түгээж байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр могой өдөр

59 минутын өмнө