Х.Нямбаатар:  Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хүнийг 5 сая төгрөгөөр торгох хууль нь хувь машинтай хүмүүст үйлчлэхгүй

Х.Нямбаатар: Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хүнийг 5 сая төгрөгөөр торгох хууль нь хувь машинтай хүмүүст үйлчлэхгүй

2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс /2024.10.15/ зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор болсон. 

Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хувийн машинтай хүмүүст энэ журам огт хамаарахгүй. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг энэ журмаар зохицуулахгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ эрхлэхдээ таксины тусгай зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна гэсэн болохоос биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авч байгаа дээр энэ журам, зохицуулалт хамаарахгүй. UBcab, хувийн машинтай хүмүүст энэ журам хамаарахгүй. Улаанбаатар хотод таксины тусгай зөвшөөрөлтэй 3, 4 аж ахуйн нэгж байгаа. Зөвхөн тэр аж ахуйн нэгжүүд стандартаа хангаад зөвшөөрлөө сунгуулж явахад л энэ харилцаа хамаарна" гэв.

Мөн энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-аас 107 дугаар тогтоолыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө