Т.Батцогт: АН-ын удирдлага болох Л.Гантөмөр, Н.Ганибал бид гурав сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээх ёстой

Т.Батцогт: АН-ын удирдлага болох Л.Гантөмөр, Н.Ганибал бид гурав сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээх ёстой

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд АН долоон аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д Ардчилсан намын 44 нэр дэвшигчдээс таван хүн л сонгогдсон. 

Тэгвэл өнөөдөр /2024.10.16/ нийслэлийн АН-ын хорооноос энэ удаагийн орон нутгийн сонгуулийг дүгнэж мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ үеэр, "АН-ын дарга Л.Гантөмөр намаа дэмжиж нэг ч үг хэлсэнгүй. Энэ нь хамтарсан Засгийн газарт сайдын албан тушаал авсантай холбоотой" хэмээн мэдэгдсэн юм. Харин нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, "Ардчилсан намын удирдлагууд бид сонгуульд ялагдсан хариуцлагаа үүрэх, хүлээх ёстой. Намын дүрмээр энэ удирдлагад Л.ГАнтөмөр, Н.Ганибал бид гурав орно. Энэ бол зарчим, ёс зүй" гэсэн байр суурьтай байгаа ажээ. 

ШУУД: 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө