Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг авах орон нутгийн сонгуулийн санал хураалт өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т болсон. Энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар долоон аймаг, нэг дүүрэгт АН ялалт байгуулсан бол НИТХ-д таван суудал авч ялагдсан.
Иймд УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Орон нутгийн сонгуульд АН бодитоор ялагдсан. Одоо ялдаг болохын тулд АН институт болох хэрэгтэй. Үүний тулд Ардчилсан намын хуучин лидерүүд энэ намаас холдох хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Миний энэхүү байр суурийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбох хэрэггүй" хэмээлээ.
ШУУД: