Нийслэлийн АН-аас өнөөдөр /2024.10.16/ орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц муу байгаа нь хэд хэдэн зүйлээс шалтгаалсан. Жишээ нь хамтарсан Засгийн газрыг иргэд эсэргүүцэж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байгаа мөн сонгуулийг баасан гарагт зохион байгуулсан нь иргэдийн ирцэд хамгийн их нөлөөллөө. Тухайлбал, сонгуулийн өдөр хотоос гарах болон дууссаны дараа хот руу орж ирж буй автомашины цуваа үүнийг баталж байна" гэлээ.
ВИДЕО: