"Монгол, Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ

"Монгол, Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл болон 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

  • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2024.08.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
  • “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Эдийн засгийн байнгын хороо:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Инновац, цахим бодлогын байнгын хороо:

  • “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл сонсох
  • Бусад  /хаалттай/