Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралд оролцоод эзгүй байгаа учир өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг цуцалжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралд оролцоод эзгүй байгаа учир өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг цуцалжээ

Долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр /2024.10.16/ Засгийн газар хуралдахгүй нь. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа юм. 

Ерөнхий сайдыг эзгүй учир ийнхүү хуралдахгүй аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.