Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өөрийн үгнээсээ гарахгүй 32 "утсан хүүхэлдэй"-тэй болжээ

Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өөрийн үгнээсээ гарахгүй 32 "утсан хүүхэлдэй"-тэй болжээ

Нийслэлийн МАН-ын хороо хоёр том фракцтай. Тодруулбал, “Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын фракц”,  “Д.Амарбаясгалан, С.Амарсайханы фракц” гэж бий.

Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн намын төлөө нэлээн нанчилдсан тэдний зодоонд Х.Нямбаатар ялж, 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-ыг удирдаж орон НИТХ-д 40 төлөөлөгчтэй болголоо. Тус сонгуульд Х.Нямбаатарын 16 хүн, Д.Сумъяабазарын 16, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын долоо, Г.Занданшатар, Н.Учралын тус бүр нэг хүнээ нэр дэвшүүлсэн.

-МАН 40 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ 40 ӨӨР ДУУ ХООЛОЙ, 40 ӨӨР ӨНГӨ ГЭЖ БИШ Х.НЯМБААТАРЫН "УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД" Л ГЭЖ ХАРНА-

Харин сонгуулийн үр дүнгээр НИТХ-д МАН 40, АН 5 төлөөлөгчтэй болсон бол ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам төлөөлөгчтэй болж чадсангүй.

Энэ дундаас МАН-ын 40 төлөөлөгчийг задалж харвал 32 нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нартай шууд хамааралтай хүмүүс байна. Бүр жижиглэвэл Д.Сумъяабазарын гэх 16 хүн өнөөдрийн улс төрийн эрх ашгаа бодон Х.Нямбаатарт наалдаж байгаа.

Үр дүнд нь Х.Нямбаатар НИТХ-д 32 төлөөлөгчтэй том эрх мэдэлтэй боллоо ойлгож болно. Энэ нь түүнийг ирэх дөрвөн сөрөг хүчин, сөрөх хүн, шүүмжлэх нэгэнгүй ажиллахыг  тод илтгэх бөгөөд ирэх жилүүдэд хаан мэт авирлаж магадгүйг мөн харуулж байгаа юм.

Учир нь Д.Амарбаясгалан, С.Амарсайханы фракцын долоо дээр АН-ын таван төлөөлөгчийг нэмээд ч үнэмлэхүй олонх болсон эднийхнийг сөрж дийлэхгүй. Ядаж АН бүлэг байгуулж чадахгүй сул ажиллах нь. Тиймээс эднээс хүлээгээд байх үр дүн байхгүй болов уу. Харин Х.Нямбаатарын 32 төлөөлөгч даргынхаа үгийг  ягштал биелүүлж, далласан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд орсон  утсан хүүхэлдэйнүүд л байна. Ерөөс МАН-ын 40 төлөөлөгчийг 40 өөр дуу хоолой, 40 өөр улс төрийн өнгө гэж харах үндэсгүй байгаа нь ганц жишээ энэ юм. 

-С.АМАРСАЙХАНЫ ХҮН Ж.БАТБАЯСГАЛАНГ АЛБАН ТУШААЛГҮЙ ОРХИВ-

Х.Нямбаатарын үгнээс гардаггүй хүмүүс парламентад ч бий. П.Сайнзориг, О.Номинчимэг, Н.Алтаншагай гэх нэлээн хэдэн төлөөлөлтэй Х.Нямбаатар НИТХ-ыг өөрийн төлөвлөснөөр бүрдүүлж, үгнээс гардаггүй  32 хүнтэй боллоо. Тэр 32 хүнээс нь улс төрд манлайлаад, ажил үйлсээрээ танигдсан гэхээсээ илүүтэй МАН-ыг хөлийг ашиглаад сонгогдчихсон “бор халзан хурга”-нууд олон. Тэдэнд хүний эрх мэдрэмж, дотоод ардчиллын тухай ойлголт бий юу гэдэгт ч эргэлзэнэ.

Хоёр хоногийн өмнө /2024.10.14/ НИТХ-ын анхны хуралдаан болж Х.Нямбаатарын хүн А.Баярыг НИТХ-ын даргаар, Д.Ихбаярыг МАН-ын бүлгийн сонгууллаа. Улс төрийн шийдвэр гэх үндэслэлээр бүх томилгоог хийсэн.

Харин С.Амарсайханы хүн гэгддэг Ж.Батбаясгаланг “Хоёр удаа нэг албан тушаалд томилдог үндэслэл байхгүй. Улс төрийн шийдвэр гарсан” гэх нэрээр НИТХ-ын даргад улираагаагүй талаар эх сурвалж хэлж байна.

Тэгэхээр эхнээсээ л  С.Амарсайханы хүмүүсийг албан тушаалтай байлгахгүй эндээс харагдаж байна. Угтаа бол Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулинд Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. ИТХ нь Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгнө зэргээр тусгаж өгсөн ч сая эсрэгээрээ Х.Нямбаатарын хүнийг НИТХ-ын даргаар сонголоо. Ингээд бүх эрх мэдэл Х.Нямбаатарт төвлөрч түүний хаан мэт авирлах он жилүүд эхлэв. НИТХ бол нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд нийслэлчүүдийг эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй байгууллага билээ. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө