Д.Бадарсан НИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэхь удаагаа сонгогдлоо

Д.Бадарсан НИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэхь удаагаа сонгогдлоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, шинээр сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, өчигдөр батламжийг нь гардуулсан. Сонгуулийн дүнгээр МАН-аас 40, АН-аас 5 төлөөлөгч сонгогдсон. Мөн НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 27 нь анх удаа, 13 нь хоёр дахь удаа, дөрөв нь гурав дахь удаагаа, нэг нь дөрөв дэх удаагаа сонгогдсон байна. Тэгвэл нэг удаа сонгогдсон төлөөлөгч нь Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Д.Бадарсан аж. Д.Бадарсан нь 2012, 2016, 2020, 2024 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.