С.Бямбацогт: Хяналтын сонсголоор олон албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон ч ял шийтгэл авсан эсэх нь тодорхойгүй байна /ВИДЕО/

С.Бямбацогт: Хяналтын сонсголоор олон албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон ч ял шийтгэл авсан эсэх нь тодорхойгүй байна /ВИДЕО/

“Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, "Хяналтын сонголыг зохион байгуулах журам батлах гэж байна. Өмнөх олон сонсголоор дамжуулан иргэдэд мэдээллийг үнэн шударга хүргэж, хууль зөрчиж, авлига авдаг тодорхой этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн. Гэхдээ төгс үр дүн гараагүй. Тийм болохоор хэрэгжилтийг илүү сайн хангах үүднээс энэ журмыг батлах гэж байгаа гэж ойлгож байна. Гэтэл энэ батлах гэж буй журмыг харахад сонсголын тайлан гаргаад архивлаад л дуусчих гээд байна. Олон албан тушаалтан хулгай хийсэн гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл тодорхой хуулийн дагуу шүүхээр ямар нэгэн ял шийтгэл авсан эсэх, цагаадсан эсэх нь тодорхойгүй байдаг. Тиймээс хяналтын сонсголоор үр дүн тодорхой гаргах талаар журмандаа тусгаж өгөх хэрэгтэй учир Хяналтын сонсголын журмаа илүү сайн боловсруулж дахин орж ирэх хэргтэй байна" гэлээ.

ҮЗЭХ: