Өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж өндөрлөсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар НИТХ-ын 45 мандатын 40-д МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.14/ боллоо. Ингээд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Д.Ихбаярыг томилохыг олонх дэмжлээ.