Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт баасан гараг /2024.10.11-т/ болж өндөрлөсөн.
Урьдчилсан дүн мэдээгээр нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшигчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Багахангай гэсэн найман дүүрэгт ялалт байгуулсан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д 40 суудал авч, үнэмлэхүй ялалтыг байгуулсан. Тэгвэл өнөөдөр /2024.10.14/ 13:00 цагт НИТХ-ын анхдугаар чуулганыг зарласан гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул хурлын дарга болоод Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг улираан томилж магадгүй байна.