Э.Одбаяр: Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн зүгээс манай улсад газ, нефтийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж хэлсэн

Э.Одбаяр: Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн зүгээс манай улсад газ, нефтийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж хэлсэн

Isee.mn мэдээлийн сайтын сурвалжлах баг Туркменистан Улсаас мэдээллийг дамжуулж байна. Энэ өдрүүдэд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Тэгвэл тус айлчлалын үр дүнг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр ийнхүү дүгнэлээ. 

Тэрбээр "Манай Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр том зарчмын өөрчлөлтийг гадаад харилцаанд авчирсан. Нэгдүгээрт, бид зээл тусламж ярихаа больсон. Харин дандаа харилцан ашигтай хамтын ажиллагаа ярьж байна. 

Улс бүхэнтэй бүхий л салбарт хамтран ажиллах зарчим нээлттэй. Гэхдээ улс бүр харилцан адилгүй. Яг тэр улстай харилцах харилцаанд тохирсон өөрөөр хэлбэр тус хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц төслийг хамтарч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал,манай улс Энэтхэг Улстай газрын тосны үйлдвэрийг хамтран барьж байгаа. Япон Улстай онгоцны буудлаа хамтран барьсан. Энэ нь манай улсуудын харилцааны бэлэг тэмдэг болсон том төсөл. Түүнтэй ижил Туркменистан Улстай соёл, хөдөө аж, ахуй, нэхмэл ээрмэлийн чиглэлд хамтран ажиллах боломж нээгдэж байна. Олон жижиг төсөл ярьж хүчээ тарамдахгүй өөр ямар салбарт хамтран ажиллаж болох вэ гэдэг боломжийг мөн эрэлхийлэхээр тохиролцлоо. Хоёр тал боломжийг эрэлхийлнэ. Туркменистан Улсын Ерөнхийлөгч манай улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж болно гэдгээ илэрхийлсэн. Тус улс нь нефть, газын бүтээгдэхүүний экспортлодог орон" гэв.