"Монгол хаан" жүжиг энэ сарын 17 /2024.10.17/-ны өдөр Сингапурын "Sands" театрт нээлт хийх гэж байна. Энэ талаар Сингапурын зарим хэвлэлүүд, "Английн "West End"-ийн анхны монгол бүтээл "The Mongol Khan"-аас 3000 жилийн өмнөх Төв Азид болсон түүхэн үйл явдлыг харж болно" хэмээн онцлон мэдээлж байна.
Тэгвэл дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй “Монгол хаан” жүжиг Марина Бэй Сэндст Азийн аялан тоглолтоо эхлүүлэхээр “Азийн бар” Сингапур Улсад хүрэлцэн иржээ. Сонирхуулахад, 700 жилийн тэртээ энэ нутгаас заан авахаар Монголын Их хааны элч нар ирж байсан бол Монгол соёлын элч нар 700 жилийн дараа дахин иржээ.