Я.Содбаатар: Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахаа амлаж байна

Я.Содбаатар: Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахаа амлаж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Я.Содбаатар “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны сонгууль  амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 53 хувь нь санал өгсөн мэдээг сонгуулийн төв байрнаас мэдээлж байна. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр 21 аймгаас 14 аймагт ялалт байгуулж, МАН ялалт байгууллаа. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон,Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ялалт байгуулж олонх суудлыг аваад байна. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 45 мандатаас 40 ийг нь авсан бөгөөд  есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгууллаа. МАН-д итгэл хүлээлгэн саналаа өгсөн эрхэм иргэддээ намын өмнөөс баярлаж буйгаа илэрхийлж, та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахаа амлаж байна. Одоогоор долоон аймгийн дүн хараахан гараагүй бөгөөд  урьдчилсан дүнгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд МАН ийнхүү ялалт байгуулж байна” гэлээ.