Н.Ганибал: Ардчилсан нам найман аймаг, 150 суманд ялалт байгууллаа

Н.Ганибал: Ардчилсан нам найман аймаг, 150 суманд ялалт байгууллаа

Ардчилсан намаас 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал " 21 аймгаас 8 аймагт нь Ардчилсан нам ялалт байгуулсан. Гурван аймагт хуулийн маргаан үүсч, дахин тооллого хийж магадгүй байна. Нийслэлд ялагдал хүлээлээ. Аймгуудын мэдээллийг бусад намынхан сонгуулийн хорооноос түрүүлж өгөөд байна. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж байгаа учир маргааныг эцэслэн шийдэгдтэл хүлээж байгаа. Тооллогын хувьд гар тооллого руу орсон. Нийслэлд ялагдсан шалтгаан нь олон намаас олон нэр дэвшигч дэвшсэн нь мөн ирц муу байсан нь нөлөөлсөн. Багануур дүүрэг дээр Ардчилсан нам бусад намтай эвсэж орсон. Энэ дүүрэгт 12, 13 гээд нэг хүний зөрүүгээр ялагдлаа. Цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж орвол МАН-ыг ялахаар байна. Монгол Улсын 330 сумын 150-д нь Ардчилсан нам ялалт байгууллаа. 

Дөрвөн аймагт маш цөөн хүний зөрүүтэйгээр АН ялагдсан. Энэ нь Монголын ард түмний тэн хагас нь ардчилсан намыг дэмжиж байна гэж ойлгож байна. Та бүхэндээ баярлалаа.

Сонгуулийн эцсийн дүн гарсны дараа дунд шатны намын дарга нартаа хариуцлага тооцож, дүрэмдээ өөрчлөлт оруулна" гэлээ.