Сонгуулийн ирц 19:42 цагийн байдлаар 52.5 хувьд хүрлээ

Сонгуулийн ирц 19:42 цагийн байдлаар 52.5 хувьд хүрлээ

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль орон даяар өнөөдөр 07.00 цагт эхлэн 20.00 цагт хаагдана.  Тэгвэл 19:42 цагийн байдлаар санал өгсөн нийт сонгогцдын ирц 52.5 хувьд хүрлээ. 2.106.915 сонгогч саналаа өгөхөөс 1.106.000 иргэн саналаа өгчээ.

Ирцийг аймгаар нь үзвэл

  • Баян-Өлгий -76.2 хувь
  • Увс- 66.6 хувь
  • Ховд -68.8 хувь
  •  Завхан- 71.6 хувь
  •  Говь-Алтай- 68.2 хувь
  • Хөвсгөл-58.7 хувь
  • Архангай -66.9 хувь
  • Баянхонгор- 66.4 хувь
  • Булган- 63.1 хувь
  • Орхон- 48.7 хувь
  • Дархан-Уул- 45.6 хувь
  • Сэлэнгэ- 59.9 хувь
  • Улаанбаатар -41.7 хувь
  • Төв- 63.9 хувь
  • Өвөрхангай -59.3 хувь
  • Өмнөговь- 65.5 хувь
  • Дундговь-65.8 хувь
  • Говь-Сүмбэр- 69.8 хувь
  • Хэнтий- 61.8 хувь
  • Дорноговь- 57.5 хувь
  • Сүхбаатар- 72.6 хувь
  • Дорнод -59.7 хувь

Санал өгсөн иргэдийн 76.9 хувь нь 70 аас дээш насныхан байгаа бол хамгийн идэвхгүй нь 18-24 насныхан байна.